Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Фингейт Секюритис ҮЦК” ХХК (цаашид “Компани” эсхүл “Бид” гэх)-аас www.fgsecurities.mn вэбсайт болон онлайн арилжааны систем (цаашид “арилжааны систем” гэх)-ээр дамжуулан Харилцагч (цаашид “Харилцагч” эсхүл “Та” гэх)-д санал болгож буй брокерийн үйлчилгээний нөхцөлийг тодорхойлох бөгөөд Компани нь Харилцагчид энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу үйлчилгээг үзүүлнэ. Үйлчилгээний нөхцөл нь Харилцагч арилжааны системийг ашиглахтай холбогдсон нөхцөл болон үйлчилгээг авахтай холбоотой харилцааг бүхэлд нь тодорхойлсон тул Та анхааралтай уншиж танилцана уу. Та арилжааны системд бүртгүүлсэн, бүртгэлийн хаяг нээлгэсэн болон нэвтэрсэн тохиолдолд Таныг энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой уншиж танилцан, үйлчилгээ авахад шаардлагатай нөхцөлүүдийг хангаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
НЭГ. НЭР ТОМЬЁО
1.1.
“Ажлын өдөр” гэж Бямба, Ням болон нийтээр амрах өдрүүдээс бусад Улаанбаатар хотын арилжааны банкнууд бизнесийн ердийн үйл ажиллагаа явуулдаг өдрүүдийг;
1.2.
“Ажлын цаг” гэж Даваа гарагаас Баасан гараг хүртэлх 09:00-18:00 цагийг;
1.3.
“ББЗЗ” гэж Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчийн Холбооны удирдан зохион байгуулж биржийн бус зах зээлийг;
1.4.
“Брокерийн үйлчилгээ” гэж үйлчилгээний нөхцөлийн 3.1-т заасан үйлчилгээг;
1.5.
“Гэрээ” гэж харилцагчтай байгуулах Брокерийн үйлчилгээний гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлт, хавсралтуудыг хамтад нь;
1.6.
“Давагдашгүй хүчин зүйл” гэж байгалийн гамшиг, түймэр, цэргийн ажиллагаа, дайн, терроризмын үйл ажиллагаа, иргэдийн үймээн самуун, ажил хаялт, аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас хамааралгүйгээр гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, хориг, халдварт өвчин, хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг талуудын үйл ажиллагаа, нөлөөллөөс үл хамаарах нөхцөл байдлыг;
1.7.
“Маржин” гэж Харилцагчаас үнэт цаас худалдан авахаар номинал дансанд байршуулсан урьдчилгаа төлбөрийг;
1.8.
“Монголбанк” гэж Монгол Улсын Төв Банкийг;
1.9.
“МХБ” гэж Монголын хөрөнгийн биржийг;
1.10.
“Номинал данс” гэж Компанийн нэр дээр арилжааны банканд нээлгэсэн, харилцагчдын төлбөр тооцоог хүлээн авах, нэгтгэн шилжүүлэх харилцах дансыг;
1.11.
“СЗХ” гэж Санхүүгийн зохицуулах хороог;
1.12.
“Т+0 өдөр” гэж Харилцагчийн үнэт цаасны захиалга биелсэн өдрийг;
1.13.
“Т+2 өдөр” гэж Харилцагчийн үнэт цаасны захиалга биелснээс хойш 2 дахь өдрийг;
1.14.
“Төлбөр тооцооны данс” гэж Номиналь данс дахь тухайн харилцагч тус бүрээр ялгагдах данс бүртгэлийг;
1.15.
“ҮЦТХТ” гэж “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг;
1.16.
“Үнэт цаасны данс” гэж Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нээгдэх үнэт цаасны дансыг;
1.17.
“ҮШЕН” гэж Үйлчилгээний нөхцөлтэй харилцагч танилцаж, Харилцагчаар бүртгүүлэх үеийн байдлаар мөрдөгдөж байгаа Компанийн үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлийг;
1.18.
“ХУР систем” гэж төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжих үйлчилгээний системийг;
1.19.
“Шууд бус оролцогч” гэж ББЗЗ-ийн арилжаанд оролцох хүсэлтэй бөгөөд СЗХ-ны журам болон ББЗЗ-ийн холбогдох журамд заасны дагуу Брокерт бүртгүүлсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч болон СЗХ-ны журмын шаардлагыг хангасан хувь хүн, хуулийн этгээдийг тус тус хэлнэ.
1.20.
“ҮШЕН” гэж Үйлчилгээний нөхцөлтэй харилцагч танилцаж, Харилцагчаар бүртгүүлэх үеийн байдлаар мөрдөгдөж байгаа Компанийн үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлийг;
1.21.
“ХУР систем” гэж төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжих үйлчилгээний системийг;
1.22.
“Шууд бус оролцогч” гэж ББЗЗ-ийн арилжаанд оролцох хүсэлтэй бөгөөд СЗХ-ны журам болон ББЗЗ-ийн холбогдох журамд заасны дагуу Брокерт бүртгүүлсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч болон СЗХ-ны журмын шаардлагыг хангасан хувь хүн, хуулийн этгээдийг тус тус хэлнэ.
ХОЁР. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
2.1.
Бид Монгол Улсын Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд брокерийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан үнэт цаасны компани юм.
2.2
Компани нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Харилцагчтай энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу брокерийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон болно.
2.3.
Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлөөр Харилцагчид брокерийн үйлчилгээ үзүүлэх, Харилцагч нь Компанийн үзүүлж буй брокерийн үйлчилгээг авахад авах, шимтгэл хураамж, хөлсийг төлөх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
2.4.
Харилцагч нь дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Компанид бүртгэл үүсгэж байгаа болно. Үүнд:
2.5.
Харилцагч нь өөрийн санхүүгийн нөөц бололцоо, хөрөнгө оруулалтын зорилго болон эрсдэл даах чадварыг анхааралтай тооцоолсон, биржийн арилжаанд оролцохтой холбогдсон болзошгүй эрсдэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа;
2.6.
Харилцагчийн хэрэгжүүлж буй аливаа хөрөнгө оруулалт, арилжааны шийдвэр, стратегиуд нь зөвхөн Харилцагчийн болон түүний эрх олгосон этгээдийн бие даан гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэр бөгөөд үүнтэй холбоотой эрсдэлийг Харилцагч дангаар хариуцна;
2.7.
Харилцагч нь эрсдэлийг бүрэн ойлгоогүй нь арилжааны хэлцлийг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй бөгөөд өөрийн сонгосон арилжаатай холбогдох бүхий л эрсдэлийг хариуцна.
ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙГ БҮРТГЭХ,
БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮНДСЭН НӨХЦӨЛҮҮД
3.1.
Компани нь Харилцагчид брокерийн данс нээж, бүртгэл хөтлөх ба Харилцагчийн хүсэлтийн дагуу дараах үйлчилгээг үзүүлнэ:
3.1.1.
Харилцагчийн нэр дээр үнэт цаасны данс нээлгэх;
3.1.2.
Компанийн нэр дээрх номинал дансанд Харилцагчийн нэр дээр төлбөр тооцооны данс нээх;
3.1.3.
Харилцагчаас ирүүлсэн үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг хүлээн авч, биелүүлэх;
3.1.4.
Харилцагчийг дансны мэдээлэл болон үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах;
3.2.
Харилцагч нь үнэт цаасны болон төлбөр тооцооны данс нээхтэй холбоотой бичиг баримтыг брокерийн өгсөн зааварчилгааны дагуу бүрдүүлэн өгөх үүрэгтэй ба ҮЦТХТ болон Арилжааны банкны холбогдох журамд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
3.3.
Харилцагч брокерийн үйлчилгээг биечлэн, утсаар болон цахим шуудан ба арилжааны систем ашиглан авах боломжтой.
3.4.
Харилцагч нь брокерийн үйлчилгээг биечлэн ирж авах нөхцөлд хүчин төгөлдөр бичиг баримт буюу иргэний үнэмлэхээр өөрийгөө нотлох ба хэрэв Компани нь ХУР систем нэвтрүүлсэн нөхцөлд хурууны хээгээ уншуулан брокерийн үйлчилгээг авах боломжтой. Биечлэн захиалга өгөх, Харилцагчийн дансны мэдээлэл авах хүсэлт гаргах зэрэгт бүртгэгдсэн баталгаат гарын үсгээ ашиглана.
3.5.
Харилцагчийн онлайн үйлчилгээнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг нь Харилцагчийн баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөр үйлчлэх ба Харилцагчийн цахим хаяг, утасны дугаар, нууц асуулт, хариулт болон бусад баталгаажуулах хэрэгслүүд нь тухайн Харилцагчийн таних арга хэрэгсэл мөн болохыг Харилцагч зөвшөөрч байна.
3.6.
Компани нь СЗХ-ноос баталсан журамд заасны дагуу Харилцагчийн захиалгыг дүрст болон дуу хоолойны бичлэгээр баталгаажуулах эрхтэй ба Харилцагчтай утсаар ярьсан ярианд бичлэг хийх, цахим захидал харилцааг хадгалах эрхтэй.
3.7.
Харилцагч нь үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үг, нууц асуулт, хариулт болон бусад баталгаажуулалтын мэдээллийг мартсан, буруу оруулснаас үнэт цаасны арилжаанд оролцож чадаагүйн улмаас үүсэх аливаа хохирлыг өөрөө бүрэн хариуцна.
3.8.
Харилцагч нь брокерийн дансанд хадгалагдсан аливаа мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 24 цагийн дотор Компанид бичгээр эсхүл бүртгэгдсэн цахим хаягаар мэдэгдэх үүрэг хүлээх ба тийнхүү мэдэгдээгүй тохиолдолд үүсэх аливаа эрсдэлийг дангаар хариуцна.
3.9.
Харилцагч нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч байх үед мөрдөгдөж байгаа ҮШЕН-тэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно. Харилцагч онлайн арилжааны үйлчилгээ авах тохиолдолд уг үйлчилгээний нэмэлт хураамжийг ҮШЕН-д заасны дагуу төлнө.
3.10.
Компани нь ҮШЕН-д нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд өөрийн цахим хуудсанд нийтлэх ба ийнхүү мэдээлэл нийтлэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор Харилцагч Үйлчилгээний нөхцөлөөс татгалзах санал ирүүлээгүй тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
3.11.
Харилцагч нь Компанийн үйлчилгээний шимтгэл, хураамжид орох нэмэлт өөрчлөлтүүдийг Компанийн цахим хуудсаар дамжуулан танилцах эсхүл өөрийн биеэр ирж танилцах үүрэг хүлээнэ.
ДӨРӨВ. НОМИНАЛ ДАНС
4.1.
Компани нь өөрийн болон Харилцагчийн мөнгөн төлбөр болон үнэт цаасны шилжүүлгийн үүргийг гүйцэтгэх эрх бүхий Клирингийн шууд гишүүн бөгөөд үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх номинал данс эзэмшиж, ашиглах эрхтэй, номинал данстай этгээд болно.
4.2.
Компани нь арилжааны банк дахь номинал дансанд Харилцагчийн нэр дээр төлбөр тооцооны дансыг үүсгэх ба уг дансны үлдэгдэл, Харилцагчийн шилжүүлгийн бүртгэл, мэдээллийг бусад харилцагчдынхаас тусад нь хөтөлнө.
4.3.
Харилцагчийн төлбөр тооцооны дансыг үүсгэмэгц уг дансны мэдээллийг Харилцагчид өгөх ба Харилцагч нь номинал дансанд мөнгө байршуулахдаа өөрийн регистрийн дугаар болон бүртгэлтэй утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичнэ.
4.4.
Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу үнэт цаасны төлбөр тооцоог номинал дансанд байршуулж, мөнгө хүсэх өргөдлийн дагуу номинал данснаас өөрийн нэр дээрх мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг авна.
4.5.
Харилцагч нь түүний үнэт цаасны захиалгыг биелүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэсний дараа Компанийн номинал дансанд үлдсэн мөнгөн хөрөнгөд аливаа хэлбэрээр хүү тооцогдохгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
ТАВ. ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
5.1.
Харилцагч нь Компанийн цахим хуудсанд өөрийн цахим хаягаар бүртгүүлэн нэвтрэх нэр, нууц үг, нууц асуултын талаарх мэдээллийг онлайн үйлчилгээний системд оруулах бөгөөд онлайн үйлчилгээнд бүртгүүлснээр брокерийн дансны мэдээллийг онлайнаар авах, өөрийн мэдээллийг хянах эрхтэй болох ба холбогдох төлбөр хураамжийг төлснөөр онлайн арилжааны үйлчилгээг авах боломжтой болно.
5.2.
Харилцагчийн хүсэлтээр онлайн үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгийг цахим хаягаар илгээж болно.
5.3.
Харилцагч Компанийн цахим хуудсаар дамжуулан онлайн арилжаанд оролцох тохиолдолд онлайн арилжааны системд бүртгүүлж, системд нэвтрэх ба ашиглах эрх авна.
5.4.
Харилцагч нь Компанийн цахим хуудсаар дамжин өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг оруулан нэвтэрч, онлайн үйлчилгээг авах ба Харилцагч өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг 3 удаа буруу оруулсан тохиолдолд брокер нь Харилцагчийн онлайн үйлчилгээний эрхийг автоматаар идэвхгүй болгох эрхтэй.
5.5.
Харилцагчийн онлайн үйлчилгээний эрх идэвхгүй болсон нөхцөлд Харилцагч нь брокерийн санал болгосон боломжит арга, хэлбэрээр нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ.
5.6.
Харилцагч нь нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд бүртгүүлсэн цахим хаягаар нууц үгээ шинээр үүсгэн авна.
5.7.
Харилцагч нь онлайн үйлчилгээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой дараах үүрэг хүлээнэ:
5.7.1.
Онлайнаар нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх бөгөөд нууцлалыг бие даан хариуцах;
5.7.2.
Онлайн үйлчилгээнд нэвтрэхдээ интернэтийн шугам, ашиглаж буй компьютер, гар утас, таблет болон бусад адилтгах төхөөрөмжийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, мэдээллийн нууцлал болон аюулгүй байдлыг бие даан хариуцах;
5.7.3.
Онлайн үйлчилгээнд холбогдоход нийтийн сүлжээ, төхөөрөмжийг ашиглахгүй байх;
5.7.4.
Онлайн үйлчилгээг ашиглаж дууссан даруйдаа программаас бүрэн гарч байх, энэ үүргийг биелүүлээгүйн улмаас үүдэн гарах хохирлыг хариуцах;
5.7.5.
Гуравдагч этгээдэд онлайн үйлчилгээ авах болон онлайн арилжаанд оролцох эрхээ шилжүүлэхгүй байх, энэ үүргээ зөрчсөнөөс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх;
5.7.6.
Компани Харилцагчийн онлайн үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгийн талаарх мэдээллийг авах шаардлагыг Харилцагчид хэзээ ч тавихгүй тул Компанитай ижил төсөөтэй нэр, цахим хаягаас хандаж байгаа аливаа хүсэлтийг хүлээж авахгүй байх.
5.8.
Харилцагч онлайн үйлчилгээтэй холбоотой дараах эрх эдэлнэ:
5.8.1.
Онлайн арилжааны эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтээ онлайнаар гаргах;
5.8.2.
Онлайн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Компанид гаргах;
5.8.3.
Онлайн арилжааны эрхийг бичгээр эсвэл онлайнаар хүсэлт гаргах замаар хугацаанаас нь өмнө хэдийд ч цуцлах (энэ тохиолдолд өмнө нь төлсөн хураамжийг Компани буцаан олгохгүй).
5.9.
Харилцагчид хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд Компани нь Харилцагчийн онлайн арилжааны эрхийг зогсоох эрхтэй ба энэ тухай Харилцагчийн бүртгэлтэй утасны дугаар болон цахим хаягаар нэн даруй мэдэгдэнэ.
ЗУРГАА. БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА
6.1.
Харилцагч нь ББЗЗ-ийн арилжаанд оролцох тохиолдолд шууд бус оролцогчийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нотлох баримтаа Компанид гаргаж, бүртгүүлсний үндсэн дээр арилжаанд оролцох эрхтэй болно.
6.2.
Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 8.11-8.13-д заасны аль нэг хэлбэрийн дагуу захиалгаа өгнө.
6.3.
Харилцагч нь ББЗЗ-ийн арилжаанд оролцох, түүнээс үүдэн гарах эрсдэлээ өөрөө бүрэн хариуцахаа илэрхийлсэн мэдэгдэл, баталгааг бичгээр гаргах бөгөөд арилжаатай холбоотой аливаа эрсдэлд Компани хариуцлага хүлээхгүй болно.
6.4.
Хэрэв Харилцагч нь шууд бус оролцогчийн шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд нэн даруй Компанид мэдэгдэнэ.
6.5.
Харилцагч шууд бус оролцогчийн шаардлагыг цаашид хангахгүй болсон нь тэдгээрийн эзэмшиж буй үнэт цаасыг биржийн бус зах зээлд худалдах эрхийг хязгаарлахгүй.
6.6.
Харилцагч нь шууд бус оролцогчоор бүртгүүлснээр МҮЦАЭХ болон СЗХ-ноос баталсан дүрэм, журамд заасан эрх, үүргийг эдэлнэ.
6.7.
Компани нь шууд бус оролцогчоор бүртгүүлсэн Харилцагчийн бүртгэлийг холбогдох эрх бүхий этгээдэд тухай бүр хүргүүлнэ.
6.8.
Брокер нь ББЗЗ-ийн харилцаанд СЗХ болон МҮЦАЭХ-ноос баталсан ББЗЗ-ийн холбогдох журмуудад заасан эрх үүргийг эдэлнэ.
ЗУРГАА. БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА
7.1.
Харилцагч нь брокерийн данс нээлгэхдээ өөрийн цахим хаяг, утасны дугаар, 2 нууц асуулт болон хариултыг өгч бүртгүүлэх бөгөөд утсаар арилжааны захиалга өгөх болон Харилцагчийн дансны мэдээлэл авах, өөрчлөхдөө эдгээр нууц асуулт, хариултыг ашиглан өөрийгөө нотолно.
7.2.
Харилцагч зөвхөн бүртгэлтэй утаснаас холбогдож, нууц асуултын хариултыг зөв хэлсэн тохиолдолд Компани нь брокерийн үйлчилгээ үзүүлнэ.
7.3.
Харилцагч бүртгэлтэй утасны дугаараас өөр дугаараар холбогдсон эсхүл 2 нууц асуултад буруу хариулсан тохиолдолд тохиолдолд Компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
7.4.
Харилцагч нь өөрийн бүртгэлтэй утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 7.1-д зааснаар өөрийгөө нотолсны үндсэн дээр бүртгэлтэй утасны мэдээллийг шинэчлүүлнэ.
7.5.
Харилцагч өөрийн бүртгүүлсэн цахим хаягаар Компанитай харилцан, арилжааны захиалга өгөхөөс бусад брокерийн үйлчилгээг авах боломжтой байна.
7.6.
Компани нь Харилцагчийг зөвхөн бүртгэлтэй цахим хаягаас холбогдсон тохиолдолд брокерийн үйлчилгээ үзүүлнэ.
7.7.
Харилцагч өөрийн цахим хаягийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах ба нэвтрэх нууц үг болон нууц мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.8.
Компани нь Харилцагчийн бүртгэлтэй цахим хаягаар ирүүлсэн хүсэлтийг Харилцагчаас ирсэн гэж үзэх ба Харилцагч өөрийн цахим хаягийн мэдээллийг алдсаны улмаас учрах аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бие даан хариуцна.
7.9.
Харилцагч нь өөрийн бүртгэлтэй цахим хаяг өөрчлөгдсөн тохиолдолд Компанид бичгээр эсвэл онлайнаар мэдэгдэж, мэдээллийг шинэчлүүлнэ.