Энэхүү Нууцлалын бодлого нь “Фингейт Секюритис ҮЦК” ХХК (цаашид “Бид” эсвэл “Компани” гэх)-аас Харилцагчид (цаашид “Та” эсвэл “Харилцагч” гэх) брокерийн үйлчилгээг үйлчилгээний нөхцөл болон брокерийн үйлчилгээний гэрээний дагуу үзүүлэхтэй холбоотойгоор Таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцааг зохицуулна.
Бид брокерийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд Таны өгсөн зөвшөөрөлд үндэслэн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах бөгөөд мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг энэхүү бодлогод заасан нөхцөл, журмын дагуу хэрэгжүүлэх тул анхааралтай уншиж танилцана уу.
Та www.fgsecurities.mn вэбсайт болон түүнтэй холбоотой аливаа вэбсайт, утасны аппликэйшнд холбогдон бүртгүүлэх үед “Үйлчилгээний нөхцөл”-тэй бүрэн танилцаж, тухайн нөхцөлийн дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг баталгаажуулснаар үйлчилгээ авах эрх үүснэ.
“Үйлчилгээний нөхцөл” гэсэн сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд Та өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Бидэнд олгосон гэж үзнэ.
Хэрэв Та “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөхгүй бол Нууцлалын бодлогод туссан хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөлийн талаар санал, хүсэлтээ Бидэнд илгээж шийдвэрлүүлэх боломжтой. Бид таны ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх хүртэл мэдээллийг тань цуглуулах, боловсруулах, ашиглахгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.
НЭГ. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО
1.1.
Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү нууцлалын бодлого, Компанийн дотоод журмын хүрээнд үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор хэрэгжинэ.
1.2.
Компани нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбанкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьд үйлчилгээ үзүүлэх явцдаа хууль тогтоомжид заасан шаардлагатай мэдээллийг Харилцагчаас цуглуулах, олж авах эрхтэй. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан нууц мэдээлэл, хуулийн этгээдийн өөрийн нууцад хамаарах мэдээлэлд халдсан, эсхүл зөрчил гаргасан үйлдэлд тооцогдохгүй болохыг анхаарна уу.
1.3.
Бид Таны олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагааг гүйцэтгэнэ.
1.4.
Бид Таны хувийн мэдээллийг брокерын үйлчилгээ үзүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, энэхүү Нууцлалын бодлого, Үйлчилгээний нөхцөл, Компанийн дотоод журам болон холбогдох гэрээ, хэлцлийн хүрээнд дараах байдлаар цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
1.4.1.
Арилжааны системд Харилцагчийн бүртгэлийн хаяг үүсгэх;
1.4.2.
Харилцагчийг таньж баталгаажуулах ажиллагааг хийж гүйцэтгэх;
1.4.3.
Арилжааны систем дэх номиналь болон үнэт цаасны данс, тэдгээрийн ашиглалт, цэнэглэлт, орлого, зарлагын гүйлгээ, арилжааны түүх болон мэдээлэл авах;
1.4.4.
Харилцагчийг арилжаанд оролцох боломж нөхцөлөөр хангах;
1.4.5.
Таны бүртгэлийн хаяг болон дансны аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах;
1.4.6.
Харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг хадгалах;
1.4.7.
Таны санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
1.4.8.
Брокерын үйлчилгээ үзүүлэх болон түүнтэй холбоотой мэдээллийг утсаар болон цахим хэлбэрээр солилцох;
1.4.9.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Татварын хууль тогтоомж, Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, зөрчил, гэмт хэрэг, зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх;
1.4.10.
Компани болон гуравдагч этгээдийн санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, холбогдох мэдээллийг хүргэх;
1.4.11.
Хууль сахиулах болон зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх;
1.4.12.
Компаниас санал болгож буй бусад үйлчилгээг үзүүлэх.
1.5.
Бид энэхүү Нууцлалын бодлогод зааснаас бусад үндэслэл, зорилгоор Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.
ХОЁР. ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ
2.1.
Бид брокерын үйлчилгээ үзүүлэх болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьд Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Таны дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2.2.
Хувь хүний хувьд:
Овог, нэр, регистрийн дугаар, Иргэний үнэмлэх, эсхүл Паспортын мэдээлэл;
Холбоо барих гар утасны дугаар, и-мэйл хаяг, оршин суугаа хаяг болон харилцаа холбооны шаардлагатай бусад мэдээлэл;
Зураг;
Дансны мэдээлэл;
Улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэх тухай мэдээлэл;
Хууль ёсны төлөөлөгчийн тухай мэдээлэл;
Сарын болон жилийн орлого, санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийн мэдээлэл;
Арилжааны түүх болон арилжааны систем ашигласан түүх;
Дансны үлдэгдэл болон гүйлгээний түүх;
Ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал;
Харилцагч таньж мэдэх маягтад заасан бусад мэдээлэл болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
2.3.
Хуулийн этгээдийн хувьд:
Хуулийн этгээлийн нэр, хэлбэр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, хаяг, утасны дугаар зэрэг улсын бүртгэлд бүртгэлтэй мэдээлэл;
Хуулийн этгээдийн болон эрх бүхий этгээдийн и-мэйл хаяг, утасны дугаар, харилцаа холбооны шаардлагатай бусад мэдээлэл;
Сарын болон жилийн орлого, санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийн мэдээлэл;
Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл, мөн тухайн этгээд хууль ёсны дагуу төлөөлөх эрхтэй эсэхийг тогтооход шаардлагатай мэдээлэл;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн дагуу заавал цуглуулахыг үүрэг болгосон мэдээлэл;
Хуулийн этгээдийг төлөөлөх этгээдээс хувь хүний хувьд шаардагдах мэдээлэл;
Дансны мэдээлэл;
Улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэх тухай мэдээлэл;
Эцсийн өмчлөгчийн мэдээлэл;
Холбоо хамааралтай этгээдийн мэдээлэл;
Харилцагч таньж мэдэх маягтад заасан бусад мэдээлэл болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл;
МУТС-тэй тэмцэх тухай хууль тогтоомжийн дагуу заавал цуглуулахыг үүрэг болгосон бусад мэдээлэл.
2.4.
Дээр дурдсан мэдээллийг хууль тогтоомж болон Компанийн дотоод журамд заасан Харилцагчаас шаардах баримт бичгийн жагсаалт, нотлох баримтад үндэслэн цуглуулна.
2.5.
Бид хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн байгууллага, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон бусад гуравдагч этгээдээс тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр Таны хувийн мэдээллийг цуглуулж болно. Энэхүү ажиллагаа нь арилжааны систем дэх Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хялбарчлах, сайжруулах, мөн Таны мэдээлэл гаргаж өгөх үйл явцыг хөнгөвчлөх зорилготой байна.
2.6.
Бид гуравдагч этгээдээс цуглуулсан Таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор энэхүү Нууцлалын бодлогод заасан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.7.
Бид Харилцагч таньж мэдэх ажиллагааны хүрээнд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт тодруулга болон бусад мэдээллийг авч болно.
2.8.
Компани Таны бүртгэлийн хаяг болон дансны аюулгүй байдал, нууцлалыг хадгалах зорилгоор ашиглалтын программ хангамжтай холбоотой дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. Үүнд:
2.8.1.
Төхөөрөмжийн мэдээлэл (компьютер, гар утас г.м);
2.8.2.
IP хаяг;
2.8.3.
Ашиглаж буй үйлдлийн системийн мэдээлэл;
2.8.4.
Ашиглаж буй браузер хөтчийн мэдээлэл.
ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ХУГАЦАА
3.1.
Харилцагч үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Бидэнд олгосон үеэс эхлэн Харилцагч өөрийн бүртгэлийн хаягийг хаах хүртэл хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
Та өөрийн бүртгэлийн хаягийг устгуулж, арилжааны системийн үйлчилгээг зогсоосон тохиолдолд цаашид харилцагчийн мэдээллийг боловсруулах, ашиглах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
3.3.
Бид Таны хувийн мэдээллийг цуглуулсан өдрөөс эхлэн хууль тогтоомж болон дотоод журамд заасан хугацааны дагуу таван жилийн хугацаанд хадгалж, шаардлагатай тохиолдолд түүнээс хойш архивт шилжүүлэн хадгална.
ТАВ. МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ДАМЖУУЛАХ НӨХЦӨЛ
5.1.
Харилцагч нь онлайн үйлчилгээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой дараах үүрэг хүлээнэ:
5.1.1.
Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалтын ажиллагааны хүрээнд мэдээлэл шаардсан тохиолдолд;
5.1.2.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжид заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл хүргүүлэх шаардлагатай тохиолдолд;
5.1.3.
Прокурорын тогтоол, эсхүл прокурорын зөвшөөрөлд үндэслэн Цагдаагийн байгууллагаас мэдээлэл шаардсан тохиолдолд;
5.1.4.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох шатны шүүхээс мэдээлэл шаардсан;
5.1.5.
Бусад үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллага хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл шаардсан тохиолдолд.
5.2.
Хэрэв Та гадаад улсад байрлах Бидний гэрээт болон хамтран ажиллагч байгууллагаас үйлчилгээ авах хүсэлт гаргасан бол Бид Таны хувийн мэдээллийг тухайн байгууллагад дамжуулж болно. Энэ тохиолдолд мэдээлэл дамжуулах ажиллагаа нь тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан мэдээлэл солилцох журмын дагуу хэрэгжих бөгөөд мэдээллийг хүлээн авагч байгууллагын нууцлалын бодлого, журам болон тухайн улсын хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчныг судалж, шаардлага хангасан нөхцөлд мэдээллийг дамжуулна.
5.3.
Нууцлалын бодлогын 5.2-т заасан мэдээлэл дамжуулах ажиллагаа нь зөвхөн Таны гадаад улсад үйлчилгээ авах хүсэлтэд үндэслэн хэрэгжинэ. Тухайн байгууллага Харилцагчийн хувийн мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан, эсхүл өөрчлөлт оруулсантай холбоотой үүсэх үр дагавар, хариуцлагыг Бид хүлээхгүй болохыг анхаарна уу
ЗУРГАА. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭДИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
6.1.
Бид 18 насанд хүрээгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн мэдээллийг цуглуулна.
6.2.
Хэрэв мэдээлэл ирүүлж буй Харилцагч нь насанд хүрээгүй этгээд байж болзошгүй талаар үндэслэлтэй эргэлзээ үүссэн тохиолдолд Бид хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг шаардах эрхтэй.
ДОЛОО. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙГ ХАНГАХ
7.1.
Таны Компанид гаргаж өгсөн болон арилжааны системд бүртгэлтэй хувийн мэдээлэл алдаатай, эсхүл буруу байгаа тохиолдолд тухайн мэдээллийг засварлуулах, өөрчлүүлэх хүсэлтээ +976 7758-8888 дугаарт холбогдох, эсвэл info@fgsecurities.mn хаягт и-мэйл илгээх замаар нэн даруй мэдэгдэнэ.
7.2.
Та өөрийн бүртгэлийн хаягийг устгуулж, үйлчилгээ авахаа зогсоох тохиолдолд хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлөө цуцлах хүсэлт гаргах эрхтэй. Бид Таны хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр энэхүү Нууцлалын бодлогын 5.1-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд уг мэдээллийг ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.3.
Та Нууцлалын бодлогын 7.2-т заасан хүсэлтийг гаргахдаа Харилцагчийг таньж мэдэх ажиллагааны шаардлагын дагуу өөрийгөө нотлох мэдээлэл, баримтыг гаргаж өгөх бөгөөд Бидэнд Таныг мөн эсэх талаар үндэслэлтэй эргэлзээ үүссэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
7.4.
Бид энэхүү Нууцлалын бодлого, холбогдох хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, шийдвэр, удирдамжид заасан үндэслэл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой. Ийм тохиолдолд тухайн мэдээллийг хуульд зааснаас өөр зорилгоор ашиглахгүй, бусдад дамжуулахгүй байх үүргийг хүлээнэ.
7.5.
Бид Харилцагчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй, худалдахгүй болно.
НАЙМ. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ХОЛБООС
8.1.
Энэхүү Нууцлалын бодлого нь зөвхөн www.fgsecurities.mn вэбсайт болон брокерын үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд хамаарна.
8.2.
Бид www.fgsecurities.mn вэбсайт дээр сурталчилгаа болон хамтын ажиллагааны хүрээнд байршуулсан бусад вэбсайт, үйлчилгээний холбоосын үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэхгүй бөгөөд тэдгээрийн нууцлалын бодлого, үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлагыг хүлээхгүй.
ЕС. НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
9.1.
Компани нь энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай арилжааны системийн мэдэгдлээр дамжуулан Танд мэдээлнэ. Өөрчлөлтийн талаарх мэдэгдэл гарснаас хойш ажлын 1 (нэг) өдөр өнгөрсөн тохиолдолд тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд Таныг уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
9.2.
Хэрэв нэмэлт, өөрчлөлт нь Таны хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Бид үзвэл урьдчилан мэдэгдэх бөгөөд Та тухайн өөрчлөлтийг зөвшөөрч үйлчилгээний харилцааг үргэлжлүүлэх, эсвэл үйлчилгээний нөхцөлд заасны дагуу үйлчилгээнээс татгалзах, Бүртгэлийн хаягаа хаалгах эсэх талаар шийдвэр гаргах эрхтэй
АРАВ. БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
10.1.
Компани нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн Чөлөө, Сөүлийн гудамж, Соёмбо тауэр, 3 давхар, 305 тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулна.
10.2.
Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой санал, хүсэлт, гомдлыг info@fgsecurities.mn и-мэйл хаягаар илгээх, +976 7758-8888 дугаарт холбогдох, эсвэл Facebook дахь “Fingate Securities” албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдэх боломжтой.